Мандал сумын Нэгдсэн эмнэлэг иж бүрэн тоноглогдсон тусгай зориулалтын авто машинтай боллоо
2021.06.10
Эрүүл мэнд

Мандал сумын Нэгдсэн эмнэлэг иж бүрэн тоноглогдсон тусгай зориулалтын авто машинтай боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймагтаа ажиллаж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэрээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж тус сумын Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон, тусгай зориулалтын авто машиныг хүлээлгэн өглөө.

Энэхүү машин нь алсын тээвэрт өвчтөн тээвэрлэхэд зориулагдсан бүрэн тоноглолтой бөгөөд сумын төвөөсөө алс байгаа малчин өрх, иргэддээ түргэн шуурхай хүрч, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна. 

Тусгай зориулалтын автомашинаа хүлээн авсан Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд төрийн түшээдээ талархаж буйгаа хэлэн ард иргэдийнхээ эрүүл мэнэд, энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэхээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ