СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүргийн гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангид ажиллалаа
2021.06.17
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангид ажиллалаа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангид тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ажиллалаа.

Энэ үеэр байгалийн аюулт үзэгдэл болох гал түймэр, үер усны болзошгүй эрсдэлтэй нүүр тулан хүчин зүтгэж буй аврах ангийн албан хаагчдын хувцас хэрэглэл, автомашин, тоног төхөөрөмжийн хэрэгцээт байдал бүрэн хангагдсан эсэхэд удирдлагуудтай санал солилцон, уулзалт хийлээ. Гал түймэр унтраах аврах ангийн удирдлагууд уулзалтын үеэр зарим автомашин, техник хэрэгслийг шинэчлэх шаардлагатай байгааг уламжлав. Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмжийг яаралтай шинэчлэхэд туслахаар боллоо.


Энэ жил дүүргийн гэр хороолол бүхий хороодоос борооны улирал эхэлж буйтай холбогдуулан үер усанд автсан дуудлага их ирэх болзошгүй тул бие бүрэлдэхүүн тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг маш сайн хангаж, сонор сэрэмжийг илүү нэмэгдүүлэн ажиллахыг зөвлөлөө. Мөн үерийн аман дээр буусан айл өрхийн судалгаа, усанд автах эрсдэлтэй хороодод үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хамтран ажиллахыг үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ