2021.06.17
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон төсөвт тусгасан ажил хэрэгжихгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

2022 оны төлөвлөгөө Монголчуудад төдийгүй Дэлхий нийтэд тулгараад байгаа Ковидын нөхцөл байдалтай уялдуулан гаргах хэрэгтэй. Өнөөдөр нөхцөл байдал маш хүнд байна.Тойргоос өдөр бүр ярьж байна. Эмнэлгийн хэрэгсэл, мөнгө санхүүтэй холбоотой олон асуудал гарч байна. Аривдол гэдэг эм олдохгүй байна.Үнэхээр ийм хүнд нөхцөл байдалд засгийн газар анхаарал хандуулах хэрэгтэй.

Халамжаас хөдөлмөрт шилжүүлье, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжье гэж байгаа, үүнийгээ хэрэгжүүлье. Энэ арав гаруй жил Гашуунсухайтаас цааш зам тавих боломжийн талаар ярилаа. Шат шатандаа хариуцлагатай байх хэрэгтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон төсөвт тусгасан ажил хэрэгжихгүй байна. Дархан сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл өнөөдрийг хүртэл баригдаагүй байна. 

ШИНЭ МЭДЭЭ