МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан ч зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

"Хуулийн төслийг дэмжиж байна. Сүүлийн үед виртуал, блокчейн зэрэг шинэ үйлчилгээ нэршлүүд гарч ирж байна. Монгол Улс 21-р зуунд амьдарч байгаа энэ үед эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан ч зөвлөмжийг хэрэгжүүлэх хэвээрээ байгаа.

хөрөнгө оруулалтын зориуулалтаар ашиглаж болох Виртуал буюу биет бус хөрөнгийн эрх зүйн орчин манайд байхгүй. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх орчин байх шаардлагатай. Эрх зүйн орчин бүрдээгүй байхад эрсдэл байсаар байна.

1. Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох маргааныг ямар хуулиар зохицуулах вэ? Иргэний хуульд бий юу?

2. хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрэхэд дагаж эрсдэлүүд бий болдог. Олон улсын туршлага тусгасан уу?

3. ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж, ямар зөвлөгөө авсан бэ?

4. Аливаа зүйлд сайн зүйл байгаа ч эрсдэлүүд дагаж байдаг. Үүнийг хуулийн төсөл боловсруулахад яаж тооцсон бэ? Виртуал хөрөнгийн хэлбэр хоорондын харилцааг яаж зохицуулахаар хуульд тусгасан бэ?"

Түүний асуултанд ХЗДХ-ийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Баасандорж хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ