МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17

Ж.Сүхбаатар: Цаашдаа Виртуал хөрөнгийн үйлчилгээний бусад харилцааг яаж зохицуулах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль энэ нь виртуал эдийн засгийн харилцааг зохицуулж байна. Цаашдаа бусад харилцааг яаж зохицуулах вэ, Монголд энэ харилцаа бий болсон уу, Монголд байгаагүй  харилцааны тухай хууль гаргаж байсан. Гадаадаас виртуал үйлчилгээ үзүүлж байгаа этгээдтэй Монгол иргэд хариуцаж байгаа.

Энэ бол Монголд байгаа компани асуудал. Энэ асуудлыг цөөн орон зөвшөөрчээ, зарим улс орон зөвшөөрөөгүй байна. Миний хувьд сайн мэдэхгүй гэхдээ манайхан мөнгө угаах хэмжээний асуудал гэж ярьсан. Монголд ийм үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийг хяналтандаа авна гэж байна. Төрд тийм их эрсдэл ирэхгүй биз дээ. 

Түүний асуултанд Монголбанкны төлөөлөл хариулт өглөө  

ШИНЭ МЭДЭЭ