МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: "Цэвэр монгол цус" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг талархан дэмжиж байна. Маш чухал тогтоол юм. Хөдөө, орон нутагт ялангуяа цус ойртолт ихэссэн, үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн, аюулын харанга дэлдсэн асуудал болсон.

Надад нэг санал байна. Тогтоолын 1.2-т цус ойртолтоос сэргийлж цэвэр тунгалаг байлгах гол хэрэглүүр болох угийн бичгийг өрх бүрт хөтлүүлэн хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангах гэсэн байна. Зөвхөн угийн бичиг хөтлөөд, хөтөлбөр хэрэгжүүлээд асуудал бүрэн шийдэхгүй. Тиймээс "Элэг бүтэн монгол" гэдэг үндэсний хэмжээний хөтөлбөр шиг үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж байж асуудлыг шийдэх боломжтой болно гэж би харж байна. Тиймээс уг тогтоолын төсөлд цус ойртолтын эсрэг "Цэвэр Монгол цус" үндэснийи хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг нэмж оруулах санал гаргаж байна.

Уг тогтоолын төслийг санаачилсан гишүүддээ маш их баярлаж байна."

Түүний асуултанд хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ