МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Сүхбаатар: Төрийн бүтцийн байгууллагаа ҮАБЗ-ийн дэргэд байгуулахыг дэмжихгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Дэмжмээр юм байна. Бас дэмижх боломжгүй зүйлс ч байна. Ялангуяа 1.1.3-т төрийн бүтэц байгуулах тухай асуудал байна. 6.1-т Амаржих, амаржсаны дараа ЭМД-аар 14 хоног сувилуулах эрхтэй байх ийм тогтолцоо бүрдүүлнэ. 6.2-т 6-аас дээш хүүхэдтэй өрхийн 1 удаа орон сууц худалдан авах өрхийн урьдчилгаа төлбөрт төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Төсвийн асуудал ч хөндөгдөж байна. 6-аас дээш хүүхэд төрүүлбэл гэхээр удмын санд аюултай асуудал үүсэх эрсдэлтэй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд төрийн бүтэц байгуулна гэхээр надад зохимжгүй санагдаж байна. Энэ нь эрүүл мэнд, ХНХЯ-ны асуудлыг л зохицуулах болох нь. Аюулгүйн зөвлөлийг ингээд л бэхжүүлэх ажлын эхлэл нь гишүүдийн ажил болчихлоо.

ҮАБЗ-ийг хэмжээнд нь ажиллуулах ёстой. УИХ-ын гишүүд нь ч ажлаа хийе. Санаа нь сайхан боловч хэрэгжилт нь эргэлзээтэй байна. Суурь нь ҮАБЗ-өөр дамжих ажил хийж байна. Сүүлдээ Засгийн газар Монгол хүн судлалын асуудал болох нь. Засгийн газар зайлшгүй зөвлөлдөх шаардлагатай үедээ ҮАБЗ-д ханддаг. Дээрх заалтыг авах нь зүйтэй."

Түүний асуултанд тогтоолын төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ