2021.06.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Х.Болорчулуун: Хууль батлагдсанаар нийгэмд ямар сайн өөрчлөлт гарах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

"Цахим орчинд цаасан гэхээс илүү цахим байдлаар мэдээлэл авч, ном уншиж болдог болсон. Тиймээс уг хууль үндэсний ном, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн гэж ойлгож байна. Хууль батлагдаад орхих уу? чиглэсэн журам батлагдах уу? Хууль гарснаар ямар өөрчлөлт нийгэмд бий болох вэ? Хуулийг хэлэлцэхээс өмнө нийгмээс цахим орчинд сөрөг хандлага харагдаж байсан. Манайд хууль багадаагүй."

Түүний асуултанд хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ