2021.06.18
Хууль, эрх зүй
Б.Бат-Эрдэнэ: Өв, соёлоо цаашид өвлүүлэхэд үндсэн философио гээж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Та бүхэн Монголчуудын бүтээсэн өв соёлын талаар ямар ойлголттой байдаг вэ? Ер нь бид хэлбэр талаас нь харж, яриад байдаг. Уг нь манай өв соёл маш нарийн дотоод сэтгэл оюунтай холбоотой. Монгол дуу, бөх, морь... гээд. Соёлын яам энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй. Сүүлийн 30 жил хэлбэр талаас нь ярилаа. Өв, соёлоо цаашид өвлүүлэхэд үндсэн философио гээж болохгүй.
Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар хариуллаа.