МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.18
Хүний эрх

Ж.Сүхбаатар: ХЭҮК-ын илтгэлийг амилуулж, араас нь шалгалт хийж ажиллах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлд  маш их чухал зүйлс тусгагдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, туслах малчин, ахмад настан, хувийн нууц, цар тахлын үеийн гэх мэт маш олон асуудлыг хамарсан байна. Энэ бүхний цаана олон хүний шаналал, зовлон цөхрөл бий. Энд зөвхөн ХЭҮК-ын гишүүд байгаад хангалтгүй. Жишээ нь хүнсний талоноор тусламж авч байгаа асуудлаар БЗД-ийн 18 хэсгийн ахлагч дээр хийсэн судалгаагаар 8 хэсгийн ахлагч талон авах жагсаалтад орсон байх жишээтэй. Холбогдох албан тушаалтан нь ч энд байх хэрэгтэй юм байна. 

Энэ тайланд байгаа асуудлын араас хөөвөл их олон зүйл байна. Туслах малчны асуудал хүртэл ажлын байраар хангаж байгаа ч хамжлага байдлаар ажиллаж байна. 107 мянган Хөгжлийн бэрхшээлтэй иргэний орлого тасарсан байх жишээтэй. Энэ илтгэлийг амилуулж, талбар бүрт ажлын чиглэл өгөхөд юу хэрэгтэй байна вэ? Парламентын мөрдөн шалгалт, хяналт, биелэлт зэргийг хэрхэн хийх вэ? Илтгэлийн араас том ажлыг зохион байгуулах ёстой."

Түүний асуултанд ХЭҮК-ын дарга Ж.Хунан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ