2021.06.22
Хууль, эрх зүй
Л.Мөнхбаатар: Нийтийн мэдээлэл хариуцагчид ТББ, болон хувьцаат компаниудыг оруулах уу?
УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажил 2009 оноос эхэлсэн. Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтыг 25 дахь Ерөнхий сайд С.Баяр дарга анх дэвшүүлсэн. Энэ амаргүй ажил байсан. Маш их мэдээлэл цугларсан. Өнөөдөр хөгжөөд явж байна.
Нийтийн мэдээллийн тухай хууль дээр 2 зүйл оруулах хэрэгтэй. Нэгдүгээрт нийтийн мэдээлэл харилцагч гэсэн дээр ТББ-ыг оруулах хэрэгтэй. Иргэний хуулиар ашгийн төлөө бус хуулийн этгээд гэсэн холбоо сан хоршоодын хэлбэрээр ордог. Үүнийг оруулж үйл ажиллагаа нь нээлттэй байх хэрэгтэй. Дараа нь хувьцаат компаниуд бас орох ёстой. Хаалттай байх мэдээллийн тухайд төрийн болон хувийн, албаны нууц байх хэрэгтэй. Үүнээс бусад нь нээлттэй байх ёстой.
ХЗДХ-ий яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29