МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.22
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Иргэд өөрсдөө мэдээгүй байхад хувь хүний мэдээллийг нь ашиглаж үйлчилгээ үзүүлж байна

УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар :

Хувийн мэдээллийн тухайд иргэдэд үйлчилдэг бүх байгууллага хувь хүний мэдээллийг авдаг болсон. Иргэд өөрсдөө ч мэдээгүй байхад мэдээллийн ашиглаад үйлчилгээ үзүүлж байна. Хувийн байгууллага ямар шаардлагаар мэдээлэл цуглуулж байна. Тухайлбал нэг үйлчилгээ авахад заавал өөр хамаарал бүхий хүний утсыг өгдөг, бас зарим банк танд улс төрд хамаарал бүхий хүн бий юу? гэсэн асуултыг бөглөж байж карт авах жишээний.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хамт авч үзэх хэрэгтэй. Хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах вэ? Бид үйлчилгээ авахын тулд мэдээллээ маш их өгдөг. Энэ мэдээллийг задруулбал зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэж байгаа. Гэхдээ өөр ямар зохицуулалт орж ирсэн бэ?

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ