2021.06.22
Эрүүл мэнд
Б.Энх-Амгалан: Засгийн газрын нөөц хөрөнгийн зарцуулалт төсөвлөсөнөөсөө даруй давсан үзүүлэлттэй
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт ас ууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Үүнд хэд хэдэн зүйл анхаарах ёстой. Хилийн боомтын онугой бүрэн эрхт захиргаа гэж байна. Энэ захиргаа салбар хоорондын уялдааг хангана гэсэн байна. Энэ бүрхэг орсон байна гэж үзэж байна. Энэ нөхдүүд боомтын зөвлөлөөс өгсөн чиг үүргийн дагуу гадаад улстай харилцах чигтэй юм байна. Цаг тухайд гарч байгаа асуудлаар яаж цаад талтайгаа харилцах вэ? Салбар хоорондын асуудлаа ярьж болно. Хятадын талтай хэрхэн харилцах вэ? Татан авалтаа нэмэх тал дээр ямар хэлэлцээр хийх ёстой вэ? Ямар эрх хэмжээнд хийх ёстой вэ? үүнийгээ тодорхой болгохгүй бол боомтын үндсэн зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу л ажиллана гээд байвал цаанаа нэр төдий л захиргаа болчих вий дээ гэж санаа зовж байна.
Чиг үүргийг хэрэгжүүлэх явцад холбогдох албан тушаалтан зөрчил гаргавал сахилгын шийтгэл огдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргэнэ гэж байгаа нь дамжуулагч болж байна л даа. Хилийнхэн асуудал гаргавал Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэх нь л дээ. Тэр нь хэр үр дүнтэй байх ч юм. Тиймээс онугой бүрэн эрхт захиргаа юм бол захиргааны асуудлаа бас шийддэг болох нь зүйтэй байх.
Ковид-19 илрүүлэх зорилгоор ЭМДС-ийн мөнгийг захиран зарцуулах эрхийг батлана гэнэ. Энэ хэрхэн хэрэгжих юм бэ? Засгийн газрын нөөц хөрөнгийг 40 тэрбумаар баталсан. Гэтэл 52,4 тэрбум болчихсон байдаг. Үүний эх үүсвэр хаанаас гарах вэ? Дахиад нэг 12,4 тэрбумын эх үүсвэр хаана байна вэ? Үүнийгээ сайн тооцож үзээрэй."
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02