МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.23
Эрүүл мэнд

Б.Баярсайхан: Ковидын талаархи судалгаа болон авч байгаа арга хэмжээ хоёрын уялдаа хэр байгаа вэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,23/-ны хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Нөхцөл байдал хүнд үед эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байгааг ойлгож байна. УИХ энэ салбарыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ салбарт юу болж, юу болохгүй байна вэ? Асуудал тодорхой биш байгаа болохоор бидэнд болон ард иргэдэд мэдээлэл хэрэгтэй байна. Би 3 асуулт асууя.

Нэгд, судалгаа, шинжилгээ хийж байгаа баг, салбарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хоорондоо хэр уялдаатай байгаа вэ? Шинжилгээ авч байгаа 40 явуулын цэг яг зорилтдоо хүрч байна вэ? Судалгаа,хийж байгаа ажлын үр дүн хэр зэрэг уялдаж байна.

Хоёрт, сошиалаар нэг хүнд оногдож байгаа эмчилгээний зардал 6-8 сая байсан гэж.Д.Сарангэрэл сайдын хэлсэн эмчилгээний багш иргэдэд тараах боломж байгаа юу? Яг хэдэн төгрөг зарцуулаад байна.

Гуравт, эрсдэлийн үед зоригтой шийдэл, шийдвэр хэрэгтэй байна. Үүнийг би байнгын хорооны хурал дээр удаа дараа хэлж байгаа. 

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд. 

ШИНЭ МЭДЭЭ