МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Х.Ганхуяг: Кино уран бүтээлчдийн орлого хуваарилалтын асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

"Хуульд нэг удаагийн зөвшөөрөл олгох тухай заалт орсон байна. Тэмдэгтийн хураамж нь хэд байх вэ?

Татгалзах нөхцөл энд алга. Зөвлөл байгуулаад өгөх ч татгалзах асуудал тодорхой байх хэрэгтэй. Нэмж тусгах уу?

Сан энэ жил 10 тэрбумын санхүүжилттэй байх юм байна. Дараа дараагийн жилд хэд байх вэ? Шалгуур нөхцөлийг хэзээ хэрхэн тогтоох вэ? Журмаар зохицуулах уу?

Кино үйлдвэрлэгчид орлого муутай байдаг. Цөөн хэдэн эзэмшигчтэй кино театрууд байна. Уг нь бол өрсөлдөөний хуулиар монополь зах зээл болчихоод байгаа. Орлого хуваарилалт тал дээр яагаад анхаарахгүй байна вэ?"

Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ