МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Г.Мөнхцэцэг: Олон улсын наадамд амжилттай оролцсон бүтээлчдийг төрөөс хэрхэн урамшуулах вэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

"Соёлын салбарт олон чухал хуулиуд батлагдаж байгаад талархалтай байна. Тухайлбал Музейн тухай хуулийг анх удаа баталсан бол одоо анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуультай болох гэж байна. Кино урлагийн салбарынхан талархалтай хандаж байгаа. Зөвхөн кино үйлдвэрлэгчид ч бус урлаг болон хөгжих тал дээр хууль ач холбогдол өндөртэй байгаа юм.

Хуульд уран бүтээлч талаас нь ямар зохицуулалт, уран бүтээлийг дэмжих тал дээр ч мөн яамр заалт туссан бэ?

Монголд ирж ирж байгаа гадны бүтээлүүдийг зохицуулах талаар тусгасан бэ?

Шинээр төрөн гарч байгаа уран бүтээлчдээ дэмжих чиглэлд Кино наадамд оролцож байгаа бүтээлийг хэрхэн дэмжих, шагнал урамшууллыг тусгах тал дээр хэрхэн анхаарч, зохицуулсан бэ?"

ШИНЭ МЭДЭЭ