Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
2021.06.23
Эрчим хүч

Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо. 

Эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх танилцуулав.

Эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинэчлэх, шинээр барихтай холбоотой бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх өвөл шаардагдах сайжруулсан шахмал түлшний 725 мянган тн үндсэн түүхий эд /мидлинг/-ээс гадна барьцалдуулагч татаж авч нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэл ажилд тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. 

ШИНЭ МЭДЭЭ