2021.06.24
Эрүүл мэнд
Л.Мөнхбаатар: Ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн сэтгэл зүйг дэмжих чиглэлд ЭМЯ хэрхэн ажиллах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
"Хуулийн төсөлтэй танилцсан. Монгол Улс руу орж ирэх ачаа барааны эргэлт, ЭМД-ын сангийн хөрөнгийг зарцуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах гэсэн 3 асуудлыг төсөлд тусгасан байна.
1. Цар тахлын гамшгийн үеийн менежементийг эргэн харах шаардлагатай болжээ. Үүнийг улс төрийн албан тушаалтнууд хийдэг тогтолцоог халах шаардлагатай байна. Гамшиг эрсдлийн тархавар судлалын мэргэжлийн хүмүүс хийдэг тогтолцоо руу орох нь зүйтэй. Гамшгаас хамгаалах хууль гэж бий. Энэ хуулиар л байдлыг зохицуулах ёстой. Цар тахлаас үүдэн нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй байсан учраас л энэ ковидын гэх хуулийг баталсан. Уг хууль өнөө цагт шаардлага хангахгүй боллоо.
2. Олон улсын ачаа тээврийг зохицуулахаар Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах нь ээ. Одоо хил дээр гааль, татвар, хийлийн цэрэг ажиллаж байхад заавал ингэж бүтэц байгуулах хэрэгтэй юу? Одоогийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруудлаад явж болохгүй юу? Шинэ бүтэц байгуулах шаардлага байна уу? Гол боомтууд Улаан бүс боллоо. Тэнд хэзээ байдал хэвийн болох вэ?
3. Ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн сэтгэл зүйг дэмжих чиглэлд ЭМЯ хэрхэн ажиллах вэ? Зарим хүмүүст эдгэрсэн ч өвчний шинж тэмдэг арилахгүй байна гэж байгаа. Энэ чиглэлд судпагаа байна уу?"
Түүний асуултанд ЭМ-ийн сайд С.Энхболд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29