2021.06.24
Эрүүл мэнд
Ж.Ганбатар: Эдийн засаг болон эрүүл мэндийн асуудлаа хамт шийдвэрлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
ЭМЯ чадлаараа ажиллаж байгаа. Зарим улсууд хүчээр шийдэж байна. Энэ хуулийг сунгахгүй бол мухардалд орж магадгүй. Замын- Үүд, Тинжин дээр саатсан барааны асуудлаа шийдээч ээ. Бүх юм үнэтэй байна. Энэ асуудлаа шийдэхгүй бол иргэдийн нуруун дээрх дарамт ихсэж байна. Импотикийн зээлийг 7 сарын 1-ээс сунгахаа больсон уу? Яасан бэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа