МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Ганбаатар: Хөдөлмөрийн тухай хуулийн үр дүн 2-3 жилийн дараа гарна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хөдөлмөрийн тухай хуульд зааланд цөөнх болж байгаагаа мэдэж байна. Нийгэмд ойлгох болоогүй байгаа гэдгийг мэдэж байна. Зөрчлийн тухай хууль дээр миний хэлсэн байр суурийн эсрэг маш их ярьж байсан ч, энэ хуулин дээр өршөөлийн хууль гаргах зүйл одоо болчхоод байгаа.тухайн үед дайрч давшаад байсан хүмүүс ойлгож байгаа байх. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хууль дээр хуулийн дагуу явна. Өнөөдрийн яригдаж байгаа Ковидын хууль.Төсвийн алдагдлыг аж ахуй нэгж хаадаг бол зөв, дэлхий нийтийн жишиг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 70-80 хувийг дэмжиж байгаа. Нийгэмд тэр чигээр нь харлуулж харагдуулаад байна. 2-3 жилийн дараа энэ хууль амьдрал дээр хэрхэн биеллээ олж байгаа талаар асууна. Энэ хууль нийгэмд мэдрэгдээд үйлчлээд ирэхээр байдал өөр болно.

ШИНЭ МЭДЭЭ