2021.06.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ж.Сүхбаатар: Ажлын байрны бэлгийн дарамтыг хөдөлмөрийн хуульд тусгаж байгааа бол эрүүгийн хуультай уялдуулах нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Хөдөлмөрийн тухай хууль дээр ХЭҮК-ийн 19,20-р илтгэлийн санаа орсон, туслах малчин, гэрийн үйлчлэгч гээд нарийн зохицуулалт орж ирсэн. Биелэлт хүлээлт дараагийн асуудал.Гэр бүлийн хүчирхийллийн талаар бид их ярьдаг. Эрүүгийн хуулиар хүчирхийлэл үйлдэгч жилээс илүү хоригдохгүй хөнгөн ялтай. Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байгаа хүнийг яаж зохицуулж байгаа вэ? Үйлдвэрчний эвлэлийн хуулийг өөрчлөх ямар зохицуулалт тусгагдсан бэ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа