2021.06.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ: Биет бус соёлын өвийг тээгч нарт хүлээлгэх хариуцлага Соёлын тухай хуульд тусгасан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. 

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Бид хуучин үзэл сурталын үед хэрэглэж байсан ном, зохиолыг хэвээр нь хэрэглэж байна. Үүний талаар хуульд зохицуулалт орсон уу? Соёлын өвийг тээгч нарыг төрлөөр нь ангилж, энэ хүмүүст хүлээлгэсэн үүрэг хариуцлага байна уу?

Их хурлын дарга Япон шиг хөгжье гэж байгаа. Гэтэл Японы сумочид, тамирчид улсынхаа өв соёлыг авч явах үүрэгтэй, хэрвээ зөрчвөл хариуцлага хүлээдэг. Нөгөө талаар сүм хийдийн үнэт зүйлийг хэрхэн хамгаалах талаар хуульд зохицуулалт орсон уу? Бүх сүм хийдүүд Соёлын яамны харьяанд байгаа, сүм хийдийн үнэт зүйлийг шүтээн гэдэг талаас нь харж зохицуулсан уу?  

Түүний асуултад Соёлын сайд болон бусад албаны хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ