2021.06.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
С.Одонтуяа: Хот төлөвлөлтөд хариуцлагын тогтолцоог яаж оруулсан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Энэ хууль 13 жил яригдаж байгаа, чухал хууль. Хот төлөвлөлт дээр хариуцлагын тогтолцоог яаж оруулсан бэ? Ерөнхий архитекторыг сонгон шалгаруулна гэдэг. гэтэл бодит үр дүн үнэхээр хэцүү байна. Бодит байдал, цаасан дээр бичсэн зүйл зөрдөг. Хот төлөвлөлтийг яаж ойлгох нь чухал байна. Том том хороололд сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдэх ёстой. Аялал жуулчлалаа хөгжүүлэхэд хуучин хотоо сайхан болгох хэрэгтэй ингэж байж жуулчид үзэх гэж ирдэг. Шинэ хотоо тусдаа төлөвлөдөг. Баянгол дүүрэгт хүн явах газар бараг байхгүй байна.
Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хариуллаа.