2021.06.28
Барилга, Хот байгуулалт

Н.Ганибал: Нийслэлд эдийн засгийн боломж олгосон тодорхой ямар заалт орсон бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

Улсын нийт хүн амын талаас илүү хувь Нийслэлд амьдарч байна. Эдийн засгийн боломж олгосон тодорхой ямар заалт орсон бэ? Маш их асуудал бий, үүний нэг хүнс. Хүнсний хэрэгцээг хангах тооцоолол бий юу? Хөдөөний малчид бүтээгдэхүүнээ боломжийн үнээр борлуулахыг хичээдэг. Харин нийслэлчүүд хямдхан авах сонирхолтой. Үүнээс болж зөрчил гардаг. Энэ зөрчилдөөний засаж залруулах ямар зохицуулалт байна.

Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хариуллаа.

Нийслэлд хийж хэрэгжүүлэх ажил бий. Суурь нь сайн тавигдаж байж, нийгэм эдийн засгийн асуудал шийдэгдэнэ. Нутаг дэвсгэрийн дамжин өнгөрөх асуудал,нийслэл хотын хүн амын хүнсний хангамж гээд олон зүйлийг зохицуулах заалт бий. Санхүү болон эдийн засгийн чадамжийг нарийн зохицуулах шаардлага бий.

ШИНЭ МЭДЭЭ