МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Цагдаа, онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:  

Хуулийг яаралтай гаргах шаардлагатай байгаа. Уг нь ЭМД-ын сангаас Ковидоор өвдсөн даатгуулагчдын асуудлыг шийдэх ёстой байсан юм, өөр хуулиар шийдэх гэж байгаа юм байна. Засгийн газраас эрүүл мэндийн ажилчдыг дэмжих, улаан бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгөний асуудлыг шийдлээ, энэ бол зөв. Гэхдээ онцгой албаныхан болон цагдаа нар гээд энэ хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа 5 мянга гаруй хүмүүс бий. Энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх талаар ярьсан зүйл байна уу?

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Ё.Энхболд хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ