2021.06.29
Эрүүл мэнд

С.Одонтуяа: Менежмент муу байна, үүнийгээ сайжруулах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

МАН-ын олон гишүүд Үндсэн хууль зөрчлөө гээд байгаа. Энэ талаар тодруулга өгөөч. Манай бүлэг яагаад энэ хуулийг эсэргүүцээд байсан бэ? гэхээр тайлангаа тавьсангүй, хэрвээ хариуцлага тооцох ёстой бол хариуцлагаа тооцох хэрэгтэй. Ажлаа мэддэг олон хүнийг энэ хуулиар далимдуулж халсан. Та нар энэ эрх мэдлээрээ далимдуулж хэтэрхий бардам, хариуцлага тооцохгүй яваад байна. Нэг л өдөр ард түмэн хариуцлага тооцно шүү.

Менежмент муу байна. Амжилттай ажиллаж байгаа улс орнуудаас сайн зөвлөгч авч ажиллуулаач ээ. Бүгдээрээ танай, манай гэхгүй энэ хүнд нөхцөлөөс гармаар байна. Бусад оронд вакцинжуулалт байхгүй байхад тархалт,нас баралт өндөр байсан. Харин манайд вакцинжуулалт хийсний дараа энэ асуудал гараад байгаа нь хариуцлагагүй байгаатай холбоотой. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ