2021.06.29
Эрүүл мэнд

Б.Энхбаяр: Цар тахлын хуулийн ач холбогдол, үр дүн нь юу байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Байнгын хороо 4 асуудлаар санал хураана. УИХ-ын дарга нэгдсэн чуулганд чиглэл өгч Үндсэн хууль мөрдөгдөх ёстой гэсэн чиглэл өгсөн. Үүний үр дүнд ЭМД-ын мөнгийг Засгийн газар дангаараа захиран зарцуулах гэж байсан болохгүй зарчмаасаа ЗГ татгалзсан, үүнийг дэмжиж байгаа. Мөн ЗГ төсвийн тодотголоор 320 тэрбумыг цар тахлын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулахаар боллоо. Хууль зүйн техникийн хувьд одоо зөв явж байна. Цаашдаа ЗГ энэ асуудал дээрээ анхаараарай.

Цар тахлын хуулийн ач холбогдол юу болсон бэ? Ковидын хуулиар түр томилгоотой хүмүүсийг 6 сар сунгана, ломбардын хүүг хязгаарласан байдлаар 6 сар сунгана, хүний эрхийн тодорхой хязгаарлалт тавих, албадлага хийх асуудлыг 6 сар сунгана. Харин бусад цар тахлын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудал өөр хуулиар зохицуулагдаж байна. Ковидын хууль яг юу болсон бэ? одоо 4 дахь санал хураалт дээр гишүүд дэмжихгүй бол 10 сарын 1 болно тэгвэл Гамшгийн хуулиа оруулж ир. УИХ ын гишүүд Ковидын хуулийн хязгаарлалтад ороод 2 минутаар үг хэлээд явж байгаа. Энэ хязгаарлалтаасаа гарах хэрэгтэй. Бүх эрх мэдлээ ЗГ-т өгсөн. Иймд гишүүд 4 дахь санал хураалтад дэмжихгүй гэсэн санал өгөөч ээ.     

ШИНЭ МЭДЭЭ