МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: Кино албаны зөвлөлийн дарга төрийн албан хаагч байх уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Хуулийн төслийг байнгын хороон дээр нилээн сайн ярилцсан. Гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу кино урлагын зөвлөлийн асуудал дээр сайн ярилцсан. Хуулийн 9.6 дээр зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байна гэж заасан байгаа. Түүнийг төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулж соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэсэн байна. 

Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа  3 жил байна. Тэгэхээр сонгон шалгаруулалтад ямар хүн орох вэ? гэхээр одоо төрийн алба хашиж байгаа төрийн албан хаагч орно гэж ойлгож байгаа шүү. Төрийн албаны нөөцөд байгаа гэдэг юм уу, төрийн албанд ажилласан жилийн шалгуур тавьж орох асуудал байхгүй гэж ойлгон дэмжээд явж байгаа. Ингэж ойлгож байгаа. Зөв үү? 

Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариулав.

ШИНЭ МЭДЭЭ