МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардчилсан намын гишүүд донор болохыг уриалав
2010.11.05
Эрүүл мэнд

Ардчилсан намын гишүүд донор болохыг уриалав

УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүд өчигдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиж цycaa хандивлалаа. Цусаа өгөхөөр Д.Ганхуяг,  Л.Гүндалай, Я.Батсуурь, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, З.Энхболд, С.Эрдэнэ, П.Алтангэрэл, Ч.Сайханбилэг нарьн гишүүн очсон юм. Манай улсын цусны донор ДОХ-ын вирустэй байсан нь шинжилгээгээр илэрсэн. Түүнээс авсан цусыг 14 хүүхдэд сэлбэсэн зэрэг мэдээлэл цацагдах болсон. Хэдийгээр Эрүүл мэндийн яамнаас "Донорын цусыг ямар ч хүнд сэлбээгүй учир халдвар тархаагүй" гэж хэчнээн тайлбарласан ч иргэд донор болохоос      болгоомжилсоор байгаа. Мөн үүнээс болж цусны нийлүүлэлт байх ёстой хэмжээнээсээ багасан нөөц эрс буурчээ. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр өөрөө цусаа өгч ард иргэдээ цусны донор болохыг уриалсан. Ерөнхийлөгчийн дээрх уриалгыг УИХ дахь Ардчилсан намын гишүүд дэмжин ийнхүү цусаа хандивлав. Тэд цусны дутагдлаас болж олон хүний халуун амь тасрахаас сэргийлэх хэрэгтэйг хэлж, донор болохыг уриалсан юм.

ШИНЭ МЭДЭЭ