2021.06.30
Эдийн засаг, Худалдаа
Б.Баттөмөр: Далд эдийн засгийг ил болгож, хэд болгохоор ажиллаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
2021 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсын эдийн засаг 5,7 хувиар өссөн. Гадаад худалдаа 245 сая долларын ашигтай, валютын нөөц 4,7 тэрбум болон, зэс,цайр гээд ашигт малтмалын үнэ өссөнтэй холбоотой харин төрөөс арга хэмжээ авсан зүйл харагдахгүй байна.
Ашигт малтмалын үнэ байнга ийм өндөр байхгүй. Төсвийн орлого нэмэгдүүлэх орлого дайчлах чиглэлээр юу хийж байна вэ? Далд эдийн засгийг ил болгох, хэд болгохоор ажиллаж байна. Цахилгаан, дулаан, усны төлбөрийг төр хариуцна. 620 тэрбум төгрөг зарцуулна 5 сарын байдлаар 487 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгийг хөгжилд зарвал дээр биш үү? Цайраа дэлхийн зах зээл гаргаж чадаж байгаа юу?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.