2021.07.01
Эдийн засаг, Худалдаа
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцууллаа.
уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.тэмүүлэн танилцууллаа.