2021.07.02
Гадаад харилцаа
Ч.Ундрам: Монгол Улсыг экспортлогч орон болоход анхаарч ажиллах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Элчин сайдаар томилохоор санал болгосон хүмүүсийг дэмжиж байна. Бүгд өөр өөрийн гэсэн давуу талтай хүмүүс байна. 80-аад хувь нь энэ дипломат албандаа зарчын дагуу дэвшиж санал болгож байгаа хүмүүс юм. Жишээ нь ХБНГУ-д томилогдохоор санал болгосон Мандахбилэг гэж хүн баруун зүүн германд боловсрол эзэмшсэн хүлээн зөвшөөрөхөөр хүн харагдаж байна.
Мөн төрийн албанд алба хашиж байсан Ө.Энхтүвшин, Саян гээд хүмүүс байна. Бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн мөрийг үлдээсэн туршлагатай, олон улсын залуу бизнесийг удирддаг холбоонд ажиллаж байсан Батбаяр гэх мэт өөр өөрийн давуу талтай хүмүүс байна гэж харлаа. Та бүхэндээ хэлэх санал байгаа.
Монгол Улс экспортлогч орон болмоор байна. Бид мал аж ахуй, хөлөө аж ахуйтай холбоотой бүтээгдэхүүнүүд экспортолдог болох хэрэгтэй. Мөн боловсролын талд эрдэмтдээ гадагшаа гүүр болж холбож өгмөөр байна. Ахисан төвшний магистрант, докторантуудтай хамтарч судалгаа хийдэг болгомоор байна. Мөн Монголч эрдэмтэд гэж байдаг. Олон улсад Монгол судлалаар судалгаа хийдэг. Энэ хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Гадаад хүмүүсийг Монголд сургах асуудлыг бид ярих хэрэгтэй. Дандаа өөрсдийн хүмүүсээ гадаадад сургахаас гадна Монголд гадны хүмүүсийг дотооддоо сургамаар байна
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
Ч.Ундрам: Хөрс бохирдвол хүнс бохирдоно!
2024.08.30