Ж.Сүхбаатар: Гадаадад сурч буй оюутнуудыг анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Улс төр дипломат бодлогын гол явуулдаг хэрэгсэл нь бол Элчин сайд нар байгаа. Түлхүүр албан тушаал дээр байгаа хүмүүс. Элчин сайдууд бол улс төрийн гадаад бодлого боловсруулж байгаа хүмүүс. Өнөөдөр ч гэсэн УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч гэсэн гурван талын оролцоотой томилгооны процесс явагдаж байна. Монголын төрийн дээд байгууллагууд бүгд хамтарч Элчин сайд нарыг томилох ажиллагааг явуулдаг. Эцсийн дүндээ парламент бол дэмжих, дэмжихгүй шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүн дотор хүндэлмээр хүмүүс байна. Ө.Энхтүвшин дарга бол ОХУ гээд маш том гүрэнд төрийн бүх түвшиний ажлыг хашаад үзсэн хүн учраас энэ ажлыг хамгийн оновчтой сонголт гэж бодож байна.
Энд Италид суухаар болж байгаа Ц.Нарантунгалаг, Австралид Д.Даваасүрэн, Энэтхэгт Д.Ганболд гээд мэргэжлийн, боломжийн хүмүүс явж байна. Ц.Мөнх-Оргил гишүүний хэлж байгааг дэмжиж байна.
- Хар тамхины асуудал дээр хатуу байх ёстой. Дуулайн шуугайн гаргуулахгүй байх ёстой.
- Гадаадад байгаа зарим орнуудын маш чухал асуудал нь оюутнуудын асуудал байна. Ковид-19-ын үед анхаарал татсан. Зарим нь сайн, зарим нь тааруухан, зарим нь баарцаглаж ажилласан байх.
Жишээлбэл Хууль Зүйн Дэд сайд С.Баатаржавт анхааруулж хэлэхэд Унгарт одоо байгаа З.Батбаяр бол Унгар хэлтэй, соёл ард түмний, дээд түвшний хүмүүстэй холбоотой, оюутнуудтай маш ойр ажилладаг. Одоо тэдний хувьд санаа зовж байх шиг байна. Та энэ тал дээр анхаараарай. Оюутнууд бол Элчин сайдын яамаа харж, харуулддаг, эх орон, аав, ээжийг нь төлөөлж ойр байх ёстой. Өмнөх Элчин сайдын сайн зүйлийг үргэлжлүүлэх хэрэгтэй.