МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Х.Ганхуяг: Цахим гарын үсэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Тоон гарын үсэг, цахим гарын үсэг ярихаар нотариатын асуудал чухал үүнийг яаж шийдэж байгаа вэ? Иргэний үнэмлэхний шинэчлэл явагдах уу? Цахим гарын үсэгтэй холбоотой бусад оронд иргэний үнэмлэх шинэчлэгддэг, тухайн иргэний е-майл хаяг, бүртгэлийн дугаараар бүртгэлжүүлэх ажил явагддаг. Энэ хуульд хаанахын загвар хуулийг ашиглаж байна вэ? Цахим гарын үсэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үү? 

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ