2021.07.06
Эрүүл мэнд
"Covid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг өглөө
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /2021.07.05/ цахим хэлбэрээр хуралдлаа.
Энэ үеэр “Сovid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, Хотын даргын үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, “Covid-19”халдварын батлагдсан тохиолдол түүний ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгээг шуурхай зохион байгуулах, Дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулан ажиллахыг удирдлагуудад даалгалаа.
Мөн Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих, Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах6