МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор авлига, хүнд суртлыг хумьж, бизнесийн орчныг сайжруулж, чөлөөт өрсөлдөөн бий болно
2021.07.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Ганхуяг: Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор авлига, хүнд суртлыг хумьж, бизнесийн орчныг сайжруулж, чөлөөт өрсөлдөөн бий болно

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Чуулганаар Ковидын хуультай холбоотой шүүмжлэл их өрнөлөөКовидын хуулийн ач холбогдлыг та хэрхэн харж байнаЭнэ хууль түр томилгоонд л ашигтай болохоос бусдаар ач холбогдолгүй юм биш үү?

-Бид Гамшгийн тухай хуультай ч тэрхүү хууль маань өргөн цар хүрээг хамарсан, цар тахлын эсрэг чиглэсэн арга хэмжээ авахад дутуу дулимаг зүйл ихтэй. Угтаа Засгийн газар түргэн шуурхай арга хэмжээ авах боломжийг Ковидын хуулиар нээж өгч байгаа юм.

Ковидын хуулийг хоёр дахь удаагаа сунгах гэж байна. Ер нь Гамшгийн тухай хуулийг эргэж харах хэрэгтэй гэсэн үг. Ковидын хууль байх ёстой юу гэвэл байх ёстой. Учир нь ямар нэгэн шийдвэр гаргах гэхээр энгийн горимоор ажиллахад хугацааны хувьд удаашралтай шийдэгдэх юм. Тухайлбал, тог, усны мөнгийг тэглэх, хүүхдийн мөнгө, нүүрсний үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх зэрэг асуудлыг энгийн үеийнх шиг горимоор ажилласан бол шийдвэрлэх гэж нэлээд цаг авах байсан. Тиймээс Ковидын хуулиар энэ бүхнийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэж байна гэж ойлгож болно.

-Ковидын хуулиар олон улсын ачаа тээврийг зохицуулахаар Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах ньЗаавал ийм төрийн бүтэц хэрэгтэй юм ууямар ач холбогдолтой байгууллага юм бэ?

-Өнгөрсөн жилээс хойш чуулганы хуралдаанд экспортын гол бүс болох Дорноговь, Өмнөговь, Эрдэнэт гурвыг ногоон бүс болгож, иргэд орж гарахад тусгай хөл хорионы горимтой байхаар зохицуулахгүй бол манай экспорт зогсохоор байна шүү гэдгийг сануулж, шаардлага тавьж байсан. Өнгөрсөн хугацаанд удаа дараа экспортын бүсийг ногоон бүс болгооч ээ, Засгийн газраас экспорт хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтүүд тавьж байсан. Гэтэл өнөөдөр экспорт нам зогсчихлоо. Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг хүн явуулж экспорт, импортын асуудлаа зохицуулахгүй бол манай улсын экспорт ч, импорт ч тэр хүнд байдалд орчихлоо. Бүрэн эрхт төлөөлөгч экспортын боомтын нэвтрэлтэд илүү анхаарна гэсэн үг. Асуудал үүссэний дараа, нөхцөл байдал хүндэрсний хойно шийдлийг хайх нь эдийн засагт ч тэр, улс орныг ч тэр хэцүү байдалд оруулж байна.

-Төсөвт тодотгол хийхээр боллооТөсвийн тодотголоор хэчнээн төгрөгийгюунд зарцуулах юм бэ?

-Хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгох, ус, цахилгааны төлбөрийг тэглэх, сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөх зэргийг санхүүжүүлэх шаардлага үүссэн учраас төсөвт тодотгол оруулж байгаа юм. Энэ сараас эхлээд төсвийн орлого ихээхэн багасна. Учир нь экспорт зогсчихсон. Экспортыг яаралтай сэргээхгүй бол Сангийн яамнаас гаргасан хувилбаруудаас харахад ойролцоогоор 400-500 тэрбум төгрөгөөр төсөв тасалдах магадлал байна гэдэг тооцоо гарсан байна лээ.

-Зөвшөөрлийн тухай хуулийн Ажлын хэсгийг та ахалж байгааЭнэ хуулийн гол зохицуулалтач холбогдол нь юу вэ?

-Өнгөрсөн тавдугаар сард МҮХАҮТ дээр бизнесийн орчинг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зорилгоор УИХ-ын хэсэг гишүүд уулзалт хийгээд бизнесийн орчинг эрүүлжүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зорилгоор таван хууль дээр ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд санал нэгдсэн. Ингээд эхний ээлжид Танхимын тухай хуулийг өргөн барьсан. Танхимын тухай хуулийг өргөн барьсан шалтгаан нь танхимыг бизнестэйгээ илүү нэгтгэх. МХАҮТ дор салбарын танхимуудыг бий болгох, ТББ-ыг нэгтгэх, салбар бүр нэгдсэн дуу хоолойтой болгох зорилгоор Танхимын хууль өргөн барьсан. Тодорхой зөвшөөрлийг мэргэжлийн холбоод ТББ-д шилжүүлэхийн тулд нэгдсэн байж шилжүүлэх боломж бий болно.

Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар авлига, хүнд суртлыг хумих төдийгүй бизнес эрхлэх орчныг сайжруулах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох зэрэг олон давуу тал бий болно. Анх 2019 онд Зөвшөөрлийн хуулийг нэр бүхий 22 гишүүн өргөн барьсан байдаг. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл байдаг. Энэ хоёр хуулийг нэгтгэж батлуулах зорилгоор ажлын хэсэг байгуулаад явж байна. Зөвшөөрлийн нийтлэг зарчмыг зохицуулахаар оруулж ирж байгаа гэсэн үг. Нийтлэг зарчим гэдэг нь зөвшөөрлийг олгох процесс болох өргөдөл хүлээж авах, хариу өгөх, татгалзах зэрэг процессыг ил тод шилэн болгох зорилготой. Ингэж гэмээнэ хүнд суртал багасна. Зөвшөөрлийн тоо гурав дахин буурч байгаа. 2016 онд албан ёсоор нийт 913 зөвшөөрөл байсан юм билээ. Уг 913 зөвшөөрлийг төрийн 413 албан тушаалтан олгодог байсан гэсэн үг. МҮХАҮТ-аас 2019 онд хийсэн судалгаагаар зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний захиргааны акт 1500 болчихсон байгааг тогтоосон. Үүнийг гишүүд өргөн барьсан төслөөр 448 болгохоор оруулж ирсэн. Засгийн газраас өргөн барьсан төслөөр 498 зөвшөөрөл байхаар оруулж ирж байна. Энэ хуулиар цаашдаа зөвшөөрлийг аль нэг ИТХ, Сайд, агентлагийн дарга нар журмаар юм уу шинэ зөвшөөрөл гаргахгүй байхыг хуульчилна. Зөвхөн жагсаалтад байгаа зөвшөөрөл л үйлчилнэ. Хэрвээ шинэ зөвшөөрөлтэй болмоор байна гэвэл Зөвшөөрлийн хяналтын зөвлөл гэж бий болгоно. Ерөнхий сайд юм уу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд хяналтын зөвлөл байгуулагдана. Тийшээ хүсэлт өгнө, хянаад болж байна гэж үзвэл УИХ руу орно. Жилд нэг удаа зөвшөөрлийн тоог бүртгэлжүүлж байх зорилгоор хяналтын зөвлөл байгуулж байгаа юм. Шударга ил тод байх зарчим үйлчилж эхэлнэ. Зөвшөөрлийн тоог багасгаж эдийн засгийн харилцааг либералчлах, хяналт тавих асуудал орж ирэх юм. Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор иргэд аж ахуй нэгжийн өмнө байнга тулгардаг авлига, хүнд сурталтай холбогдох асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

-Зөвшөөрөл олгохдоо Зөвшөөрлийн хяналтын зөвлөл гэхгүйгээр төрийн аль нэг бүтэцдээ оруулаад явж болдоггүй юм уу?

-Хуулийн дагуу зөвшөөрлийн тоог тоолох болохоор аль нэг байгууллага байж болохгүй байгаа юм. Тиймээс Засгийн газар Ерөнхий сайдын дэргэд хяналтын зөвлөл байгуулж байгаа. Ерөнхий зөвлөлд 10-11 хүн байна. Энэ бүрэлдэхүүнд төрийн гэлтгүй төрийн бус байгууллагынхан, МҮХАҮТ-аас гишүүд орно.

-Энэ хуулийн “Тусгай зөвшөөрлийг бусдад худалдахбэлэглэх замаар шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалт шүүмжлэл дагуулж байнаЭнэ тусгай бүх зөвшөөрлийг хамруулж байна уу?

-Ганцхан мэргэжлийн зөвшөөрөл зэргийг шилжүүлэхийг хориглож байгаа юм. Жишээлбэл, өмгөөллийн эрх зэрэг орно.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль ямар шатандаа явж байна вэ?

-Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай ААН эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Одоо тэгвэл энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад шаардлагагүй. Харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж үзэж байгаа юм. Уул уурхайг хяналтад байлгахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хаачихсан. 2010, 2011 онд манайд жилд 1500 гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагддаг байсан. Одоо 70 ААН байгуулагдаж байх жишээтэй. Эдийн засгийг тэлэх боломж бол экспортыг нэмэгдүүлэх, дотоод хүчин чадал дээрээ тулгуурлах, зээл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Үндсэндээ нэг морио ашиглахгүй хоёр морио л ашиглаад байгаа юм. Зээл, экспорт хоёр дээрээ бид тулгуурлаад байна. Хөрөнгө оруулалт гэдэг эргээд өрөнд ордоггүй салбар. Хөрөнгө оруулалтыг нэмж байж манай эдийн засаг тэлнэ. Хөрөнгө оруулалтыг дагаж шинэ техник технологи орж ирдэг. Үндсэндээ энэ хуулиар ямар зохицуулалтууд тусгаж байна гэхээр гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан. Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Гадаад дотоод гэж ялгалгүй татварын асуудлыг хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулахыг тусгасан. Бизнесийн орчинтой холбоотой дөрөв таван хууль дээр голчилж ажиллаж байна.

-Та саяхан Тамхины тухай хуулийг өргөн барилааХуулийн гол зохицуулалт нь юу вэ?

-Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон иргэн электрон тамхи татсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулж байна. Ер нь насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд тамхины хэрэглээ нэмэгдсэн гэдгийг судалгаагаар тогтоосон.Одоо мөрдөгдөж байгаа Тамхины хуулиар тамхи зарах зөвшөөрөлтэй газруудаар л тамхийг худалдан борлуулдаг. Гэтэл электрон тамхийг хаа сайгүй худалдаалж байгаа явдалд хяналт тавих цаг болсон. Электрон тамхийг тамхины худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй хүмүүс оруулж ирж байна.

ШИНЭ МЭДЭЭ