МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Эдийн засаг, Худалдаа

Н.Ганибал: Хууль хэрэгжүүлдэггүй Засгийн газар, сайд нартаа ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

Цаг үеийн нөхцөл байдал, цар тахалтай холбоотой гарч байгаа зардлын талаар тодорхой мэдээллийг бидэнд өглөө. Эрүүл мэндийн тухай хуульд олон улсын хөл хориотой дайчилгаанд ажилласан тохиолдолд цалинг  3 дахин нэмж олгоно гэсэн байдаг. 

Хууль хэрэгжүүлээгүй засгийн газартай ямар хариуцлага тооцдог юм бэ? Энэ сайд нарт ямар хариуцлага тооцох вэ? Энэ талаар мэдээлэл авмаар байна. Мөн улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд байгаа. Өнөөдөр Монгол улсын 330 сум, 21 аймгийн төрийн албан хаагч нар тэр захиргааны арга хэмжээнд дайчлагдаад томилолтын мөнгөө аваагүй. Зарим сумдын засаг дарга нар өрөнд орчихсон. Баахан төрийн алба хаагч нар авлагатай юм шиг үлдсэн. 

Бүтэн 2 жил энэ үйл ажиллагаа үргэлжилсэн. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нөгөө ажиллах ёстой хүмүүс маань ажиллах чадваргүй болсон. Энэ асуудал хэрхэх юм бэ?

ШИНЭ МЭДЭЭ