2021.07.06
Орон нутгийн хөгжил
Б.Саранчимэг: Нийслэлд тулгамдаж байгаа асуудалд иргэдийн санал орсон уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
ДНБ-ний 60-70 хувийг Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс бүрддэг. Нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр энэ хуулийн төслийг боловсруулсан иймд нягт, нямбай ажиллах ёстой. Ер нь гишүүд хэлж байна. Иргэдийн аюулгүй байдал, зам, замын түгжрэл, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, агаар хөрсний асуудал гээд олон асуудалд иргэдийн санал орсон уу? Хуулийн төсөлд Нийслэлд хот нь НИТХ-аас баталсан дүрэмтэй байна гэж орсон. Энэ дүрмийг батлахдаа яаж боловсруулах вэ, иргэдийн саналыг сонсох уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.мөнхбат болон ажлын хэсгийн зарим гишүүд хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16