2021.07.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Б.Энх-Амгалан: Нийслэлийн төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт байна. Улаанбаатар хот хөрсний бохирдолтой, усны, агаарын бохирдолтой. Түгжрэл ихтэй. Асуудал ихтэй хот болсон. Цонх цонхоо хаасан, орц орцоо хаасан, тоглоомын талбайгүй, явган хүний зам талбай муутай. Үүнийг өөрчлөхийн тулд Нийслэлийн эрхзүйг байдлын тухай хууль гарч байгаа гэж харж байна.
Энэ хуульд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ хуулийн 8,3-т анх Нийслэл хот нь хотын аж ахуйн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж... 8,3-ын 8-д хэрэглэгчийн инженерийн хангамж ус,цахилгаан хангамж гэж орсон байсан. Энэ хэрэглэгчийн дулаан, цахилгааны хангамж нь бие биеэсээ шууд харилцан хамааралтай салгаж болдоггүй. Үйлдвэрлэл, түгээлт, хангамж гэсэн хэсгээс бүрддэг. Мэргэжлийн баг авч явлаг зүйл.
Үүнийг Нийслэлийн ус дулаан хангамж, төвлөрсөн бус бие даасан дэд бүтцүүдийг Нийслэл авч явж бусад нь улсад байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүнд анхаараарай.
Удахгүй Улаанбаатар хот дулаан хангамжийн дутагдалд орно. Цахилгаан хангамж хүрэлцээгүй болно. Цэвэр усны дутагдалд орно. Үүнийг бүгд мэдэж байгаа. Мөн хогоо дийлэхгүй болно. Дахин боловсруулах үйлдвэр байхгүй. Ундны усны эх үүсвэрээ суурьшлын бүс болгочихсон. Үүнийг цэгцлэх олон асуудал Нийслэлд байна. Хариуцлага тооцох цаг ирсэн. Ингэхгүй бол хаяад нүүхээс өөр гарцгүй л болно.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02