СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2021.07.08
Орон нутгийн хөгжил

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тус дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн захирал Ц.Болормаагийн хамт Улаанбаатар хотын Худалдааны Танхимийн Ерөнхийлөгч Ч.Ганхуягтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг сургалт, мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, борлуулалтыг дэмжихэд оршиж байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг судлах, шийдвэрлэх хувилбарыг боловсруулах, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай бизнесийн болон үйлдвэрлэлийн хамтарсан сургалт, зөвлөгөөн, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулах, шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажил үйлчилгээг дэмжин ажиллах, Гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулах нөхцөл боломжоор хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ