2021.07.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сайед Моллайд талархал илэрхийллээ
Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Сайед Моллайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Саид Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе.
Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлье" хэмээн талархал илэрхийлэв.