Хөшигийн хөндий, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэх газар дээр ажиллаж байна
2021.07.26
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хөшигийн хөндий, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэх газар дээр ажиллаж байна

Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт үндэсний хэмжээний хот байгуулалт, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 22136.6 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байна.

Дээрх Улсын тусгай хэрэгцээнд авах газарт Хөшигийн хөндий, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд давхцалтай иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах, нүүлгэн шилжүүлэх асуудлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэрээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, Хот байгуулалтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил болон холбогдох мэргэжилтэн, албан хаагчид ажиллаж байна.

Мөн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ Орлогч дарга М.Буяндэлгэр, Төв аймгийн ГХБХБГ-ын дарга М.Отгонбат, ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ болон холбогдох албан хаагчид газар дээр нь ажиллаж ажлын хэсэгт үүрэг даалгавар өгсөн байна. 

ШИНЭ МЭДЭЭ