АМГТГ “Тэлмэн ресурс” компанитай метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ
2021.07.27
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

АМГТГ “Тэлмэн ресурс” компанитай метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ

Монгол улсын Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор  эрх олгосны дагуу өнөөдөр  Ашигт малтмал  газрын тосны газраас “Телмэн ресурс” компанитай  Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.

"Тэлмэн ресурс" компани нь 2019 онд  Газрын тосны тухай хуулийн дагуу эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд нэг жилийн хугацаанд нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлаа амжилттай гүйцэтгэжээ.  “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн дундаж агуулга 82.3% -тай тооцоолсон юм.  "Тэлмэн ресурс" компани нь үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд  нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажилд 10 жилийн хугацаанд 8,9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн хэлсэн үгэндээ эрлийн шатанд тооцоолсон баялгаа нөөц болгон Монгол улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлэх ажилдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхийг онцлоод, Газрын тосны салбарт нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа “Тэлмэн ресурс” компанийн хамт олонд ажлын амжилт хүсэв. 

ШИНЭ МЭДЭЭ