СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүргийн 16,15 дугаар хороонд хийгдсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулья
2021.08.16
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн 16,15 дугаар хороонд хийгдсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулья

Сонгинохайрхан дүргийн  Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

Тус дүүргийн хувьд 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлж

дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Тухайлбал 16,15-р хороодод энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн юм. Бүтээн байгуулалтын ажлууд иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгджээ.

16-р хороо

Тус хорооны 24, 26, 28, 29 дүгээр байрны дээврийн засвар үйлчилгээг бүрэн хийж дууссан

Хороолол дундах явган хүний замыг шинэчилж засварлах ажил хийгдэнэ

Өнөр цогцолборын хичээлийн 1-р байр 113 дугаар цэцэрлэг рүү ордог авто замыг өргөсгөж явган хүний замыг бий болгох ажил энэ сард эхэлнэ

2021 онд “Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх” Хороо, Өрхийн эмнэлгийн цогцолборын ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна

119 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Энэхүү ажил наймдугаар сард бүрэн дуусна

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24 дүгээр байрны ар тал “Хааны ордон” тоглоомын талбайг шинэчилж засварлалаа

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эрсдэл бүхий цэгүүдэд камерын хяналтыг сайжруулж камержуулах ажил үргэлжилж байна.

15-р хороо

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын хандив, тусламж хөрөнгө оруулалтаар 2020 оны долдугаар сараас эхлэн 110-р цэцэрлэгийн гадна 3500 мкв талбайд иж бүрэн хүүхдийн сурч хөгжих орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбайтай болсон.

20 дугаар байрны ард 1300 мкв сул шороон талбай байсныг 2020 онд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 710 мкв талбайг эко хавтангаар автомашины зогсоол хийсэн бөгөөд үлдсэн 590 мкв талбайн ажил 2021 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байна.

ШИНЭ МЭДЭЭ