СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Жаргалант тосгонд 70 ортой дотуур байр ашиглалтад орлоо
2021.08.18
Орон нутгийн хөгжил

Жаргалант тосгонд 70 ортой дотуур байр ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургуулийн 70 ортой дотуур байрны барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Нийслэлийн алслагдсан бүс буюу хотын төвөөс 60 орчим километрийн зайд орших тус сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг бөгөөд хол гэртэй 170 орчим хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг байна.

Сурагчдын сурч боловсрох таатай нөхцөл, эрүүл мэнд болон сурлагын амжилтыг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэжээ.

Тус бүтээн байгуулалтыг “Морин сувд” ХХК 2020 онд барьж эхлэн, төлөвлөсөн хугацаанд хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад ороход бэлэн болголоо.

ШИНЭ МЭДЭЭ