СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл өндөр байна
2021.08.18
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл өндөр байна

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Уг зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилт тавин эхнээс нь хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ болон Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороонд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулья.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 640 хүүхдийн суудалтай 62 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил 88 хувьтай үргэлжилж;

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай 26 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 40 хувьтай үргэлжилж байна

Дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орсон. Нийт 17667 мкв талбайтай, барилгын өндөр 22.3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой. Тус эмнэлэг нь дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гурван нэгдсэн хагалгааны өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй юм.

“Хөтөлтрейд” дэлгүүрээс 84 дүгээр байр хүртэл 700 метр авто замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд ашиглалтад оруулсан

1-48, 5-58 байрны дундах хүүхдийн тоглоомын талбайн тохижилт бүтээн байгуулалт хийгдэж хорооны иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ