“Залуус хороолол” болон Морингийн давааны шинэ суурьшлын бүсэд ажиллалаа
2021.07.20
Барилга, Хот байгуулалт

“Залуус хороолол” болон Морингийн давааны шинэ суурьшлын бүсэд ажиллалаа

“НОСК” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан Морингийн давааны шинэ суурьшлын бүс болон “Залуус хороолол”-ын ажлын дэд бүтцийн ажлын явцыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт танилцуулан ажиллалаа.

Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байрыг цогцоор нь шийдвэрлэхээр зорьж байгаагаас эхний ээлжид 34 га газарт 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай 3 сургууль, 2 өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн 2 цэцэрлэг, 100 ортой 2 эмнэлэг гэх мэт бүтээн байгуулалтын томоохон ажил төлөвлөгдөж бэлтгэл ажил буюу инженерийн дэд бүтцийн ажил эхлэсэн.

Морингийн даваа орчмын шинэ суурьшлийн бүсийн инженерийн шугам сүлжээний хангамжийн зураг

Энэхүү шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж буйгаараа бусад төслүүдээс онцлог давуу талтай шийдэл болж байна.

ШИНЭ МЭДЭЭ