СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

СХД-т зорилтот бүлгийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2021.08.20
Орон нутгийн хөгжил

СХД-т зорилтот бүлгийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “26 ИНБ-ЫН КОНСОРЦИУМ”-тай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэхүү санамж бичгийг үндэслэн Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжих "КОВИД-19 Цар Тахлын Нөлөөг Олон Нийтийн Оролцоотой Бууруулах нь” төслийг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төсөл хөтөлбөр нь зорилтот бүлгийн өрхийн аж ахуйг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сургалт хөтөлбөрт хамруулах зорилготой юм. Тиймээс нийгэмд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг, эдийн засгийн эргэлттэй, олон нийтийн дунд олон аяныг зохион байгуулан ажилласан туршлагатай байгууллагуудыг шалгаруулсан юм.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг зорилтод бүлгийн “Боловсрол тэгш боломж” ТББ, “Манлайлал хөгжлийн танхим”, “Монголын байгаль орчныг хамгаалж тэмцэх баруун, зүүн салаа төв” ТББ, “Амьд байгаль” ТББ, “Оюуны бэрхшээлтэй иргэдийн од төв” холбоо, “Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил” ТББ, “Эвт гурван тулгуур” ТББ-уудыг сонгон ухаалаг утас, компьютер, интернетийн тоног төхөөрөмжөөр ханган дэмжлэг үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ