МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар гишүүн тойрогтоо хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцана
2021.07.09
Орон нутгийн хөгжил

Ж.Ганбаатар гишүүн тойрогтоо хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцана

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар чуулганы завсарлагаанаар тойрогт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах, гүйцэтгэлийг шалгах ажлууд төлөвлөгдөж эхэлж байна.

2021-2022 онд Баянгол дүүрэгт улсын төсвийн санхүүжилтээр 41.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр байгаа. Энэ ажлын эхлэл болгож Баянгол дүүргийн 8 хороонд хийгдэх нийт 1.5 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилттэй “Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт”-ын ажлын гүйцэтгэгч компанитай албан уулзалтыг хийлээ.

Уулзалтанд Сангийн яамны төлөөлөл, Баянгол дүүргийн Засаг дарга нар оролцлоо. Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил бол аюулгүй байдал, чанар стандартын маш өндөр шаардлага дор хийгдэх ёстой чухал бүтээн байгуулалт тул ийнхүү ажил эхлэхийн өмнөх уулзалтыг хийж байгаа юм.

Уулзалтын зорилго нь:

  • - тохижилтын ажлыг цаг хугацаанд нь хийх,
  • - хүүхдийн тоглоомын сонголтын хувьд холбогдох стандартад нийцсэн өндөр чанартай байх,
  • - хэрвээ ажлын чанар, гүйцэтгэл хангалтгүй байгаа тохиолдолд ажлыг зогсоож, холбогдох байгууллагад хандах шаардлага, анхааруулгыг өгч;
  • - бүтээн байгуулалтыг түргэн, чанартай гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, хамтран ажиллах санал солилцох явдал байлаа.

Цаашид авто замын засвар шинэчлэлт, орон сууцны дулаалга, сургууль цэцэрлэгийн тохижилт, тоног төхөөрөмжийн ажлуудаар энэхүү уулзалтаа үргэлжлүүлэн хийж, мэдээллийг Та бүхэнд хүргэх болно.

ШИНЭ МЭДЭЭ