МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзлаа
2021.08.24
Орон нутгийн хөгжил

Ё.Баатарбилэг гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзлаа

Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа.

ЖДҮ зээлд төдийлөн хамрагдаж чадаагүй, барьцаа хөрөнгө гэх мэт тавигдах шаардлагууд нь хангагдахгүй байдаг тул банкнаас тавигддаг шалгууруудыг эргэж харж үзээч гэдэг санал их гарч байна… 3% -ийн зээлийг барьцаа хөрөнгөтэй гээд ихэвчлэн дэлгүүр хоршооны худалдаа эрхлэгчид авсан гэж ярилаа… Тус суманд оёдлын үйлдвэрлэл эрхлэгчидтэй сумынхаа сургуулийн хүүхдүүдийн хичээлийн дүрэмт хувцсыг эцэг эхийн захиалгын дагуу сумандаа оёх боломжтой талаар мөн ярилцлаа. Ирэх жилээс үүнийг ажил болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мөн Батцэнгэл сумын сургуулийн хүлэмжтэй танилцлаа. Энд сургуулийнхаа дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хэрэгцээний улаан лооль, өргөст хэмх, ногоон сонгино, байцаа гээд хүнсний болон нарийн ногоонуудыг сайхан ургуулжээ. 


Гишүүн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч хөдөлмөрлөж, цар тахлын хүнд нөхцөлд биеийг умартан, нойр хугаслан ажиллаж байгаа Архангай аймгийн Булган сумын эрүүл мэндийн төвийнхөн тэй уулзсан юм.

Түүнчлэн Архангай аймгийн Булган сумын Соёлын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Барилга хугацаандаа баригдаж байна…Санхүүжилт шийдэгдсэн ч ковидын хөл хорио, хилийн боомтын саатал, ачаа тээврийн гацалт дагасан барилгын материалын үнийн хөөрөгдөл энэ барилгыг тойрохгүй нь бололтой. Асуудлыг ЗГ-т уламжилж, шаардагдах төсвийг шийдүүлэх ёстой болж байна гэдгийг онцоллоо.

Тэрээр Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн малчин Н.Сайнбилэгийнд зочиллоо. Өрхийн үйлдвэрлэлээр цагаан идээгээ сав баглаа боодлыг сайжруулан үйлдвэрлэж, зах зээлд борлуулж байгаа тухайгаа хуучилсан юм.

Архангай аймгийн Булган сумын сургуулийн барилгын их засвар, тохижилтын ажилтай танилцлаа… Хичээлийн жилээ угтаж, хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа талаар сургуулийн захирал ярьж байна.

Ё.Баатарбилэг гишүүн тойрогтоо ажиллах хугацаандаа “Булган сум-Архангайн үнэн сонины хуудаснаа” номыг Булган сумын байгууллагын дарга нарт гардууллаа. Энэ номыг тус сумын уугуул Б.Бядран гуайн үр хүүхдүүдээс ивээн тэтгэж хэвлүүлсэн билээ.

Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, байгууллагын дарга нартай уулзалт хийлээ. Засаг дарга иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгоход анхаарч ажиллаж байгаагаа ярьж байна… Сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, ковид-ын нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудаар ярилцлаа… Эмнэлгийг цэвэр усны шугаманд холбох өргөтгөл засварт шаардагдаж байсан 50 гаруй сая төгрөгийг 2021 онд ЭМЯ-аас шийдвэрлүүлсэн бөгөөд энэ ажил удахгүй хийгдэх болно. Ингэснээр сумын хүн эмнэлэг усаа зөөврөөр татахгүй болно… Суманд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Бас Архангай аймгийн Булган суманд модны ураар аяга, модон хувин, модон сав суулга урлаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч И.Отгонбаярынд зочиллоо. Модны ураар ийм бүтээгдэхүүнүүд урлах эрдэмд залуучуудыг сургах бодолтой байдаг талаараа хуучилж, зарим нэг шавь нар нь энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа талаар ярьсан юм… Модны ураар хийсэн аяга, айргийн хул, хундага, цом, агар хувин нь эрэлт ихтэй, бас боломжийн үнэтэй байдаг, үйлдвэрийн байраа өргөтгөж чадвал залуучуудыг сургах бодолтой байгаа гэж ярьж байна.

ШИНЭ МЭДЭЭ